Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүнийг энэ сарын 15-нд “Зайсан хилл”-д болсон “Камертон” хамтлагийн тоглолттой холбоотойгоор цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй гэж Хотын дарга Д.Сумъяабазар хариуцлага тооцож, ийнхүү ажлаас нь чөлөөлсөн аж.
Түүний хувьд 2021 оны хоёрдугаар сард тус албан тушаалд томилогдож байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна