Д.Загджав: Иргэн Э.Одбаяр 17 дахь өдрөө нойтон өлсгөлөн зарлаж байна


УИХ-ын чуулганаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр ШШГЕГ-ын дарга Д.Загджав иргэн Э.Одбаярын биеийн байдлын талаар мэдээлэл өглөө.

“Иргэн Э.Одбаяр 17 дахь өдрөө нойтон өлсгөлөн зарлаж байна. Биеийн байдал нь хэвийн, даралт 100/70. Зүрхний цохилт 95. Жингийн алдагдал 10 гаруй кг. Өөртэй нь уулзаж, гэр бүлийнхэнтэй нь харилцаж байгаа. Өлсгөлөнгөө сайн дураар зогсоохгүй гэсэн. Түүнийг эмнэлгийн хяналтад байлгаж байгаа. Өлсгөлөн зарласан этгээдэд авч хэрэгжүүлэх журмын дагуу ажиллагаа явуулж байгаа” гэлээ.

"NoDoubleStandart" иргэдийн хөдөлгөөний тэргүүн Э.Одбаяр 461 дүгээр хорих ангид хоригдож буй. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна