Баянзүрх дүүргээс УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалантай хамтарч "Залуучуудаа ДЭМЖЬЕ" уриан дор "Уран илтгэл" болон "Парламентын мэтгэлцээн"-ий тэмцээнийг 11 дүгээр сарын 6,7-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Энэхүү тэмцээний гол зорилго нь оюутн, сурагчдын нийгмийн идэвх, оролцоог бүх шатанд нэмэгдүүлж, цагийг үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрүүлэх, нийгэм, улс төрийн бодлыг нь сонсож, дүүрэг орон нутгийн томоохон төсөл хөтөлбөрт залуучуудын санал хүсэлтийг тусгахад оршиж байна.
Хаана: Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн нэгдүгээр байр
Бүртгүүлэх: Зурган постерд байрласан QR кодыг уншуулж бүртгүүлэх боломжтой бөгөөд Уран илтгэлийн төрөлд Ерөнхий боловсролын сурагч, Парламентын мэтгэлцээний төрөлд Их дээд сургуулийн оюутан залуус оролцох боломжтой байна.
Залуучууд та бүхэн өргөнөөр оролцоорой!

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна