Х.Мандахбаяр: Уул уурхайн лиценз эзэмшигчид ил цагаанаар лобби хийж эхэллээ.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч, 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Өмнөговь аймагт нэр дэвшсэн Х.Мандахбаяр журмын нөхөр Цэрэнпунцагийг Уул уурхайн лиценз эзэмшигчдийн гар хөл болж УИХ-д ил цагаанаар лобби хийж байгааг өөрийн цахим хуудсанд нийтэлжээ. Тэрээр:
Уул уурхайн лиценз эзэмшигчид УИХ дээр ил цагаанаар хүч түрэн лобби хийж эхэллээ. Хоймор нутаг Хөвсгөлийг маань ухахаар улайрч буй “Аспайр майнинг” ХХК-ийн эзэн Ц.Цэрэнпунцаг Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр хэлсэн үгийг та сонсож үзээд дүгнэлтээ хийнэ биз. Ашигт малтмалын лиценз олголтыг хуулийн дагуу, эмх цэгцтэй болгох, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчихгүй байх, орон нутгийн оролцоотой шийдвэрлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль эхтэйгээ зүй зохистой харилцах асуудлыг Монгол улсын ерөнхий сайд ярьж байх зуур олигархууд зөвхөн мөнгөний төлөө амь тавин зүтгэж буй дүр зураг. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах гэдэг үгээр халхавч хийдэг танил арга заль‼️ гэж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна