Хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-нээс 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилж, гэр хорооллын хэрэглэгчдийн 21.00 цагаас өглөөний 06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгаан хэрэглээнд тооцно.
Хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчид нь:
- Стандартын шаардлага хангасан, баталгаажсан тарифт электрон тоолууртай байна.
- Тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна.
- Цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байна.
Хөнгөлөлтийг УБЦТС ТӨХК-тай цахилгаанаар хангах гэрээтэй гэр хорооллын бүх айл өрх шууд эдэлж эхэлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна