С.Баяр: Монголчууд бид цөөхөн учраас мөр мөрөө түшихээс өөр зам үгүй

6 цаг 33 минутын өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзсан. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, М.Энхболд, С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нар хүрэлцэн ирж оролцсон юм. 

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газрын бодлого, чиглэлийн залгамж чанарыг хангах, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд Ерөнхий сайдад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн зөвлөмж өгөх зорилготой Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат дэд даргаар ажиллахаар болов.

Уулзалтын талаар Ерөнхий сайд асан С.Баяр “

Төр засаг солигдож, төрсөн бие элэгдэвч Монголын цаг үргэлжилнэ 

Хувийн гоморхолоо төрийн өсөрхөл мэт ярих хүн гарсангүй.

Ашгүй Даргын ажил ээлжтэй тул хоймор хатавчийн алинд ч суудаг хорвоо аж 

Монголчууд бид цөөхөн учраас мөр мөрөө түшихээс өөр зам үгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна