Фэйсбүүк компани гэрэл зураг, видеон дээрх царайг таних программ хангамжийг цаашид ашиглахгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.
Нүүр царай таних технологийн ёс зүйн талаар санаа зовоосон асуудал улам бүр нэмэгдэж, тус нууцлалын систем нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, үнэн зөв байдлыг тодорхойлох чадварын хувьд гэх мэт олон маргаантай асуудлууд үүсээд байгаа юм. Төрийн байгууллагаас үүнийг хэрхэн ашиглах талаар тодорхой дүрэм, чиглэлийг хараахан өгөөгүй байгаа талаар компани мэдэгсэн.

Энэ нь хэрэглэгчиддээ үзүүлэх нөлөөллийн улмаас шүүмжлэлд өртсөн. Өнөөг хүртэл олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хэрэглэгчид нүүр царайгаа зураг дээр сканнердаж, платформ дээр өөр хэн нэгний зургийг нийтэлсэн бол мэдэгдэх функцийг ашиглах боломжтой байсан.
Тус фирмийн хиймэл оюун ухаан хариуцсан дэд ерөнхийлөгч Жером Песенти блогтоо нийтэлсэн нийтлэлдээ: “Ийм тодорхойгүй байдлын дунд бид нүүр царай таних алгоритмийг ашиглахыг хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.
2019 онд АНУ-ын засгийн газрын судалгаагаар царай таних алгоритмууд нь Кавказын царайтай харьцуулахад Африк-Америк болон Ази царайг тодорхойлоход хамаагүй бага нарийвчлалтай болохыг танилцуулж байжээ.
Үндэсний Стандарт, Технологийн Хүрээлэнгийн хийсэн судалгаагаар Африк гаралтай Америк эмэгтэйчүүдийг буруу таних тохиолдол илүү олон байсан байна. Өнгөрсөн жил л гэхэд Фэйсбүүкийн зураг сканнердах, дүрсээр таних зориулалттай программтай холбоотой удаан үргэлжилсэн хуулийн маргааныг шийдвэрлэсэн. Энэ хэрэг 2015 оноос хойш үргэлжилж байгаа бөгөөд Компани Иллинойс мужид нүүр таних хэрэгсэл нь муж улсын нууцлалын хуулийг зөрчсөн гэж тус мужийн шүүх үзсэн тусл хэрэглэгч нарт 550 сая доллар (421 сая фунт стерлинг) төлөхөөр болсон байна. Амазон, Майкрософт зэрэг бусад технологийн компаниуд технологийн хэрэглээ улам маргаантай болж байгаа тул нүүр царай таних системийг түр хаасан байгаа юм.
Дэлхийн хамгийн том сошиал медиа сүлжээг удирдахын зэрэгцээ Instagram болон мессежийн үйлчилгээ Whatsapp-ыг эзэмшдэг Facebook нь төрийн байгууллага болон улс төрчдийн дарамт шахалтад өртөж байна. Энэ нь АНУ-ын Холбооны Худалдааны Комисс зэрэг зохицуулалтын байгууллагуудын анхааралд хэдийнээ өртсөн бөгөөд энэ нь өрсөлдөөний эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж монополийн эсрэг нэхэмжлэл гаргахад хүргэсэн байна. Мөн өнгөрсөн сард хуучин ажиллаж байсан ажилтан тус компанийн ёс зүйгүй байдлыг олон нийтэд мэдээлсэн байна. Тус ажилтан болох Фрэнсис Хаугений хэлж байгаагаар компанийн дотоод баримтуудыг дэлгэсэн бөгөөд энэ нь Фэйсбүүк хэрэглэгчийн аюулгүй байдлыг чухалчлах нэрийдлээр ашиг олсон байхыг үгүйсгэхгүй гэжээ. Гүйцэтгэх захирал Марк Зукербург хатагтай Хаугений мэдэгдлийг компанийн “хуурамч дүр зургийг гаргах” гэсэн хүчин чармайлтын нэг хэсэг гэж мэдэгдэв.
Саяхан Facebook-ийн талаар хэд хэдэн сөрөг үйл явдал болж өнгөрсний дараахан өргөн хүрээний өөрчлөлт хийж толгой нэршилээ Meta хэмээн өөрчлөх талаар мэдээлэл хийсэн.
Ноён Зукерберг хэлэхдээ. “Бидний өнөөдөр хийж байгаа бүх зүйлийг ирээдүйд төсөөлөх боломжгүй бөгөөд үүнийг өөрчлөх шаардлагатай байна” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна