Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Банкны тухай хууль зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр АТГ-д шалгагдахаар болжээ.
Тодруулбал, Хаан банкны хувьцааг тус банкны хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэлгүй худалдаалсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж. Одоогоор Хаан банкны хувьцаа эзэмшигчид уг асуудлыг тодруулж байгаа бөгөөд улмаар хууль шүүхийн байгууллагад хандах ажээ.
Өөрөөр хэлбэл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн энэхүү хууль бус, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үйлдлийг хуулийн байгууллагад шалгуулах нь цаг хугацааны асуудал болсон аж. Харин уг хууль бус байж болзошгүй үйлдлийн ард Монгол улсын экс Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа гэх мэдээлэл байгаа бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
Эх сурвалж: tac.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна