Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан мэндчилгээ дэвшүүллээ.
МОНГОЛ ХҮН МОНГОЛЫН БАХАРХАЛ
Монгол түмний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлыг дэлгэрүүлэх үүднээс их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.
Монгол улсын хөгжил, ирээдүй, сайн сайхны төлөө зүтгэсэн, зүтгэсээр байгаа бүх салбарын манлайлагчид, эа орныхоо нэрийг дэлхийд гаргаж, дэлхийтэй уралдан хүч хөдөлмөрөө зориулж байгаа та бүхэн бүгд Монголын бахархал юм шүү!
Монголоороо бахархах Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе!
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна