Төв аймаг Эрдэнэ сум Чулуут багийн “Галтай булнай“ гэдэг газарт 10.30-ны өдөр Улаанбаатар хот болон Төв аймгийн харьяат 15 хүн самарт түүж явж байгаад 1 хүн нь сураггүй болжээ.
11.07-ны өдрийн байдлаар Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэлч нохойтой, самарт хамт явж байсан иргэд 2 бүлэг болон хуваагдаж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан бүлэг “Сонгинотын-Эх” гэдэг газраас иргэн Э/45 настай, эрэгтэй/-ийн бээлийг олж, тус сумын Баянтуул багийн “Хагийн хар нуур”-ын чиглэлд 17 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.
2-р бүлэг “Сонгинотын-Эх” гэдэг газарт 8 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоож, 11.08-ны өдрийн 07:00 цагт эхлүүлсэн. Байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна