“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргыг томилох асуудал сүүлийн хэдэн сар яригдаж байгаа. Гэвч ОХУ-ын талтай тохиролцож чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Монгол Улсын талаас нэр бүхий хэд хэдэн хүнийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргаар томилуулах санал хүргүүлсэн боловч ОХУ-ын талаас зөвшөөрөхгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээллээд байгаа. Тэгвэл Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар томилохыг ОХУ-ын тал зөвшөөрсөн гэх мэдээлэл байна.
Уг нь Х.Хэрлэнг “Эрдэнэт үйлдвэр”-ийн даргаар томилж магадгүй гэх бор шувуу нисээд байсан ч ийн томилгоо өөрчлөгдсөн бололтой.
Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. Тэрбээр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, ”Монгол Шуудан” компанийн ТУЗ-ын дарга, Монголын төмөр замын ТӨХК-ийн дэд дарга, ”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн ТУЗ-ын дарга, Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК-ийн ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаалд ажиллаж байсан байна.
Товч намтар:
Ажилласан жилийн туршлага:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.178.166
Орос пи здагаас л дээр байх
Хариулах