УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Арьс ширний үйлдвэрийг ашиглалтанд оруулах ажлыг хариуцах үүрэг Ерөнхий сайдаас өгсөний дагуу ажилдаа оржээ.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа”Арьс, ширээ үнэд хүргэнэ. Хонины нэхий газарт хаягдахгүй болно.
Арьс ширний үйлдвэрийг ашиглалтад оруулах ажлыг хариуцах үүрэг Ерөнхий сайдаас өгсний дагуу ажилдаа ороод байна. Эхний ээлжид италийн технологиор баригдсан ОХУ-ын "Русская кожа" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

Манай арьс ширийг хүйтэн нөхцөлдөө зохицсон нягтрал сайтай хагарч хугардаггүй сайн шир гэж байв. Харин малыг хуулахдаа хутгаар исгэхгүй байхад анхаарах ёстой юм бн Ийм технологиор боловсруулсан арьс, ширний эрэлт маш их гэж байлаа.
Дэлхийн Ikea, Zara гээд брендүүд шууд захиалчихдаг юм байна. Ерөнхий сайд, ХААЯамтай зөвшилцөөд 380000 бодын шир, 4 сая богийн арьс боловсруулж, савхи үйлдвэрлэх итали технилогийн үйлдвэрийг хоёр жилийн хугацаанд Дарханд барьж ашиглалтад оруулахаар тохиролцож ажлыг эхлүүлээд байна.
Жилдээ дор хаяж 500 сая ам доллар экспортоор орох боломж бүрдэнэ Гадаадын хөрөнгө оруулалт гэж хий горьдож суухаар өөрсдөө хөдөлж өндөр технологитой үйлдвэрээ барьцгаая” гэжээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.209.132.40
Amjilt xvsie. Mongol min vildberlegc oron boloh mas ih xeregtei bgaa. Olon say maliinhaa vr simiig asiglah xeregtei.ajild ni amjiltiig xvsie
Хариулах