Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 10 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн сургалтыг явуулж байна.
Сургалтын нээлтийн ажиллагаанд Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын БХХТХШ Хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Э.Мягмардаваа, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа О.Мөнхжаргал, Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Г.Баатар нар оролцлоо. Сургалтад хамрагдаж байгаа бие бүрэлдэхүүнийг түргэвчилсэн шинжилгээнд бүрэн хамруулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх дадлага ур чадварыг эзэмших сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу явагдаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна