Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын хуралдаан өнөөдөр /2021.10.18/ цахимаар зохион байгуулагдлаа.
Хуралдаанаар шуурхай штабын үйл ажиллагаа, Улсын Онцгой комисс болон нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэл, хэрэгжилтийн талаар Засаг даргын орлогч, шуурхай штабын дарга Х.Алтаншагай болон Онцгой байдлын хэлтсийн дарга Г.Баатар нар мэдээлэл өглөө.
Мөн Коронавируст /Ковид-19/ цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтын цэгийн, болон тандалт хариу арга хэмжээний ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Чинзориг танилцууллаа.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй ажил, түлшний нөөц, тохижилт үйлчилгээний ажлын явц үр дүн, цаашид хийх ажлын талаар Засаг даргын Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Д.Отгонбаатар мэдээлэл өглөө.
Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн хэмжээнд зохион байгуулсан хяналт шалгалт, ариутгал халдваргүйтгэлийн явц, үр дүн, зохион байгуулалтын талаар мэдээлэл танилцууллаа.
Мөн дүүргийн Цагдаагийн газрын дарга Б.Шинэбаатар хийж хэрэгжүүлсэн ажил болон, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгөв.
Дүүргийн Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл Онцгой комиссын гишүүдэд үүрэг даалгавар өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна