Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 10-нд болж өндөрлөлөө.
Хотын дарга Д.Сумъяабазар дараах мэдээллийг өглөө дараах мэдээллийг өглөө:
- Нийтийн тээврийн шинэ хэрэглээг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
- Эхний ээлжид 16 км урт, 13 зогсоолтойгоор нийт 500 мянган иргэн үйлчлүүлэх байдлаар тооцоолж сая Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Хавар дөрөвдүгээр сарын дундаас ажлаа эхлүүлнэ. ТЭЗҮ-ийн гүйцэтгэл 85 хувьтай явж байна. Нийт 800 орчим багана суурилуулах өрөмдлөгийн ажил хийхээр тооцоолж байгаа. Ингээд эхний трассыг 2024 ондоо багтаад ашиглалтад орох юм.
Байршлын хувьд,
- Нисэхийн тойрог-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Сансарын тойрог гэсэн чиглэлтэй байна.
- Гэгээнтэн төв-хотын төв-Зунжин гэсэн чиглэлтэй.
- Толгойт дэд төв-ГССҮТ-32-ын тойрог-Шар хад гэсэн чиглэлтэй байна" хэмээн танилцууллаа.
Сэтгэгдэл бичигдээгүй байна