Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам эрчимжсэн мал аж ахуйг дэмжих чиглэлээр тодорхой ажлуудыг эхлүүлжээ.
Тухайлбал Беларусь улсаас 9000 орчим үхрийг хөнгөлөлттэй зээлээр авах гэрээ байгуулав. Үүний 5 мянга орчим нь сүүний чиглэлийн, 4 мянга орчим махны чиглэлийн үхэр аж.
Үхрийг Монгол Улсын иргэд болон ААН-үүдэд урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр худалдаж үр дүнд нь цөм сүрэг бий болгох буюу, эрчимжсэн мал аж ахуйгаар цэвэр үүлдрийн үхрүүдийг өсгөж, сүргийн сэлбэлт хийхийг зорьж буйг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэв.
Худалдан авсан эхний үхрүүдийг энэ ондоо багтаан Монгол Улсад авч ирэх юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна