Severity: Warning
Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host
Filename: models/Weather_m.php
Line Number: 61
Backtrace:
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct
File: /home/tegusmn/monyazguur.mn/index.php
Line: 144
Function: require_once
Цахим сүлжээнд өсвөр насны эрэгтэй хүүхдүүд нэгийгээ зодож, танхайрч байгаа бичлэг цацагдсан билээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хорооллын IV байрны гадаа, тоглоомын талбайд 5-6 хүүхэд бүлэглэж, нэг хүүхдийг зодож байгаа бичлэг цацагдсан юм. Бичлэгт гарсан нөхцөл байдал, энэ төрлийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн талаар тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна.
Тэгвэл бид найзуудтайгаа нийлж, бусдыг зодож буй нь дүрс бичлэгт үлдсэн сурагч Н-ээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр 16 нас хүрсэн учир болсон явдлын талаар мэдээлэл өгөхөөс татгалзаагүй болно.
Сурагч Н “Арваннэгдүгээр сарын 13-нд манай найзууд байрныхаа гадаа сагс тоглохоор гарсан юм. Манай найзууд .. дугаар сургуулийн аравдугаар анги, би коллежид сурдаг. Тоглоомын талбайн орчимд явж байхад өмнө нь харж байгаагүй эрэгтэй хүүхэд намайг мөрлөсөн. Би “Хөөе, яагаад байгаа юм бэ” гээд бид хоёр бага зэрэг маргалдаж, тэр хүүхэд намайг элэгдсэн. Тэгээд би хоёр удаа өшиглөж, нэг удаа цохисон юм. Хажууд нь хэрэлдээд, зодоон болохоор манай найзууд намайг өмөөрөөд, ирж зодсон. Биднийг нэг эмэгтэй найз маань ирж салгасан. Бид зодоон болсны дараа учир зүйгээ олж, нөгөө хүүхдээс уучлалт гуйсан. Тэр хэлэхдээ “Би та нарт гомдолгүй, эмэгтэй найзыг нь эхлээд мөрлөж, элэгдсэн болохоор найзууд нь өмөөрсөн байх” гэж хэлсэн. Тэгээд өчигдрөөс бичлэг цацагдаж, маш олон хүн над руу дайрч байна. Би хийсэн хэрэгтээ, тэр хүүхэдтэй хэрэлдэж, зодолдсондоо маш их гэмшиж байна. Өөрөө очиж, цагдаагийн байгууллагад ханддаг юм уу гэж бодож байна. Тэр хүүхэдтэй өчигдөр уулзаад, бичлэг цацагдаж гээд хэлсэн чинь “Би гомдол гаргаагүй байхад яаж байгаа юм бол” гээд асуусан. Тэр бичлэгийг хэн хийснийг мэдэхгүй байна. Манай найзуудад зодуулсан хүүхэд урт үстэй болохоор эмэгтэй хүүхэд гэж хараад байх шиг байна. Тэр арваннэгдүгээр ангийн эрэгтэй хүүхэд” гэлээ.
Эх сурвалж: ergelt.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.91.115.54
Үнэхээр зэрлэгшсэн хүүхдүүд клонид явуулбал таарна
Хариулах