МУИС-ийн захиргаанаас вакцины дархлаа сэргээх нэмэлт тун буюу III тундаа хамрагдсан оюутнуудыг “Өргөө” кино театрт кино үзэх тасалбараар урамшуулна.
Ковидын эсрэг дархлаажуулалтын явуулын цэг МУИС-д маргааш, нөгөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 18, 19-ний өдрүүд Төв номын сангийн 203 тоот Лекцийн танхимд 09:00-20:00 цагуудад дархлаажуулалтын явуулын цэг ажиллана. Иймд нийт багш, ажилтан, оюутнуудыг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалжээ.
Санамж:
Дархлаа сэргээх нэмэлт тун буюу вакцины III тунд хамрагдахдаа вакцины хоёр тунд хамрагдсанаас гурван сарын дараа хамрагдах боломжтой. Хэрэв та хоёр тунд хамрагдаад КОВИД-19-ийн халдвар авч өвчилсөн бол эдгэснээс 21 хоногийн дараа III тундаа хамрагдаарай.
Эх сурвалж: МУИС-ийн захиргаа, Нийслэлийн эрүүл мэндийн газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна