АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2024 онд болох сонгуульд дахин өрсөлдөх бодолтой байгаагаа мэдэгдлээ


Гурав хоногийн өмнө 79 нас хүрсэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2024 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байгаа тухайгаа мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар Хойд Каролина муж улсын Форт Брагг боомтод байрлаж байгаа АНУ-ын цэргүүдтэй “найзуудын нөхөрсөг” арга хэмжээнд оролцохоор явжээ. Жо Байден АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай Ерөнхийлөгч.

Хэрэв 2024 онд сонгуульд өрсөлдвөл тэрбээр 82 настай байх юм. Ард иргэдийн оролцсон олон санал асуулгын үр дүнд Ерөнхийлөгч Жо Байден болон дэд Ерөнхийлөгч Камала Харрис нарын нэр хүнд сүүлийн өдрүүдэд нилээн буурсан үзүүлэлтэй байна.

Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа энэ оны гуравдугаар сард хийсэн хамгийн анхны хэвлэлийн бага хурлын үеэр Жо Байден Дональд Трампын Бүгд найрамдах нам 2024 онд байх эсэх талаар ямар ч ойлголтгүй байна” гэж хошигнож байсан.

2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүнгээс харахад, Жо Байден, Камала Харрис нар 81 сая ард түмний санал буюу 66.2 хувийн санал авсан нь дээд амжилт тогтоосон юм.

Харин 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп Хиллари Клинтоныг 55.7 хувийн саналаар илүүрхэж ялалт байгуулж байсан. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна