97 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагчид нэг сурагчийг бүлэглэж зодож, хүнд гэмтээжээ


Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн сурагчид нэгийгээ зодож, танхайрсан хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр тус сургуулийн есдүгээр ангийн сурагч хүүг гурван ангийн 40 гаруй сурагч, нийлж зоджээ.

Энэ талаар хохирогч хүүгийн ах хэлэхдээ “Манай дүүг сургуулиас нь тарж явахад отож байгаад зодсон байна. Дүүгийн минь гавлын яс цуурсан, цус хуралттай байдалтай эмчлүүлж байгаа. Эмч нь хагалгаанд оруулж магадгүй гэсэн. Биеийн байдал нь хүнд байна” гэжээ.

Хүүгийн ээж өчигдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гарчээ. Тус хэргийг дөгөө Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна