БЗД-ийн гаднах авто зогсоолд зөвхөн иргэд машинаа байрлуулахаар боллоо


Төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр үйлчлүүлэх, яаралтай үед өөр газар автомашинаа байрлуулах, аль болох хувийн автомашинаас татгалзахыг Баянзүрх дүүргээс уриалав. Өөрөөр хэлбэл зөвхөн төрийн үйлчилгээ авахаар ирж байгаа иргэд зогсоолд автомашинаа байрлуулахаар болжээ. Иргэдэд үйлчлэх зогсоолын гаргаснаар замын хөдөлгөөний ачаалал тодорхой хувиар буурсан байна. Зогсоол өглөө найман цаг буюу ажил эхлэх цагаар нээгдэж, иргэдийг хүлээн авна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна