"Эрээний хил ямартай ч шинэ жилээс өмнө нээгдэнэ байх"


БНХАУ-ын Эрээн хотод Ковид19 халдварын улмаас өнгөрөгч аравдугаар сарын 14-нд хөл хорио тогтоосон. Улмаар Монгол, хятадын худалдааны гол суваг болсон Эрээн-Замын Үүд боомтыг тодорхойгүй хугацаагаар хаасан юм.

Тус боомтыг ойрын хугацаанд нээх эсэхийг Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас тодруулахад, "Ойрын хугацаанд нээж, ачаа бараа оруулах асуудал бүх түвшинд яригдаж байгаа. Түүнчлэн чингэлэг тээвэрлэх, бэлтгэх ажлыг хангаж байна. Мөн халдварыг тархаахгүй байх тал дээр анхаарч, хэд хэдэн туршилт хийсэн. Гэхдээ хугацааны хувьд баттай мэдээлэл өгөх боломжгүй байна. Учир нь хятадын талаас ямар шаардлага тавьж, хэрхэн ажиллахыг таамаглахад бэрх. Ямартай ч шинэ жилээс өмнө нээгдэнэ байх гэж найдаж байгаа” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна