Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсын засаглалаа тунхагласны 97 жилийн ойн баярын өнөөдөр тохиож, бүх нийтээрээ тэмдэглэж байна. Энэ өдөр төр, засгийн удирдлага Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг Монгол Улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийг хуульчлан, Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн юм.
Энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол болно. Улсын хэмжээнд 43.166 хүүхэд энэ жил 16 нас хүрээд байна. Ёслолыг улс орон даяар нэгэн зэрэг хийнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна