Yazguur.mn сайтын уншигч та бүхэн, ялангуяа хөгжим сонсох дуртай залуучуудад зориулсан нэгэн сайхан мэдээг хүргэе
MINT ULAANBAATAR клубын DJ, ARTIST Don Turito шинээр "Afrobeat" урсгалын дуу хөгжмийг Монголд оруулж ирэхээр ажиллаж байгаагаа албан ёсоор зарлалаа. Тэрээр дуучин, Artist Jacool болон холбогдох залуучуудын хамт Kartela гэх багт харьяалагдан уран бүтээлээ туурвидаг бөгөөд дэлхийн олон улс, Монголын томоохон клубүүдэд DJ хийдэг.
Харин 2021 оны сүүлээс эхлэн шинээр Afrobeat урсгалын дууг хийж, олон нийтэд хүргээд байгаа юм. Энэ талаараа хэлэхдээ "Монголын хөгжмийн урлагт шинэ урсгал оруулж ирнэ гэсэн том зорилго тавин анхны Afrobeat дуугаа хийлээ. Үүгээр өөрийн соло career-г давхар эхлүүлж байна Цаашид Kartela хамтлагийн уран бүтээл болон бие даасан дуунууд зэрэг2 гарах болно. Туслаж дэмжиж хамтарч ажилласан бүх хүмүүсдээ баярлалаа" гэлээ.
Ийнхүү түүний шинээр хийсэн Afrobeat урсгалын Margarita уран бүтээлийг та бүхэнд хүргэе!
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.68
Үнэхээр гайхалтай залуу минт клабыг түүнгүйгээр төсөөлшгүй билэээээ.
Хариулах