Аж ахуйн нэгжүүдэд дарамт болдог шаардлагагүй дүрэм, стандарт, зөвшөөрлүүдийг судлах, хүчингүй болгох талаар нийслэлээс мэдээлэл хийж байна.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар:
Улаанбаатар хотын иргэд нэмэлт тундаа идэвхтэй хамрагдаж байна. Өөрсдийгөө болон бусдыг хамгаалах, өвчин авсан ч хүндрэлгүй гарахын тулд нийслэлээс гуравдугаар тундаа хамрагдахыг уриалж байгаа. Төрийн захиргааны албан хаагчдыг захиргааны арга хэрэглэж шахаж байна. Гэхдээ төрийн захиргааны албан хаагчид манлайлж оролцох ёстой.
Нэмэлт тун бол бидний дараа дараагийн ажлын үндэс суурь болно.
Бид арванхоёрдугаар сарын 15-нд “Шар” бүсэд шилжих, вирустэй зэрэгцэн амьдрах ганц арга зам бол вакцин.
Хотын зорилтот бүлгийн 50-аас дээш хувийг вакцинжуулж чадвал хотын амьдралыг хэвийн болгох, ирэх жилийн томоохон бүтээн байгуулалтын суурь ажлуудыг хийх гэсэн бодлогыг баримталж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна