Иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэсээр байна!


УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланд Баянзүрх дүүргийн 5-р хорооны иргэдээс "Хүн зорчих боломжгүй болсон гудамны замыг засч өгөөч" гэж хүсэлт ирсэн. Уг хүсэлтийг холбогдох дүүргийн удирдлагуудад уламжилж, хамтран ажилласны үндсэнд асуудлыг шийдлээ. Тухайлбал

Баянзүрх дүүргийн 5-р хорооны МОНОС-3 гудамжны замд олон өдөр бороо орсонтой холбоотойгоор гэр хорооллын замууд усанд автаж, иргэд тээврийн хэрэгслээр зорчиход, алхахад хүндрэлтэй байдал үүссэн. Тэгвэл уг замыг засч, тэгшлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.

Баянзүрхчүүд хамтдаа хүчтэй!!



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна