​Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос заавар зөвлөгөө өглөө


Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос тусгай чиг үүргийн 32 алба хаагч, 3 автомашин, 3 мотоциклтой Баянзүрхийн гүүрнээс эхлэн Маршалын гүүрнээс хүртэл Туул гол дагуу, усны болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэж амарч, зугаалж буй иргэдэд, гол усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлж, автомашинаа голоос 50м зайд байрлуулах шаардлага тавьж, үр хүүхдүүдэд тавих хараа хяналтыг сайжруулах талаар заавар зөвлөгөө өглөө.

Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан иргэд амарч, зугаалах тохиолдол их байгаа бөгөөд хайхрамжгүй үйлдлээс нь болж үр хүүхэд нь усанд эндэх гэх мэт тохиолдлууд их байгааг анхааруулж байна!

Тиймээс иргэн та агаар салхинд гарахдаа сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн ч бай, мэргэжлийн бус ч бай гол усанд сэлэхгүй, үр хүүхдүүдээ ч оруулахгүй байх тал дээр арга хэмжээ авч ажиллаарай!

Баянзүрхчүүд хамтдаа хүчтэй!



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна