Уулзалтаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах ажлын хүрээнд 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг амжилттай татаж гаргасан ажилд ОХУ-ын Эрхүү мужийн Байгалийн эрэн хайх, аврах багийнхан зөвлөн, тусалсанд талархал илэрхийлэв.
Элчин сайд И.К.Азизов Хөвсгөл нуураас татан гаргасан “Сүхбаатар” онгоц эртний хөлөг учир аялал жуулчлалд эерэг нөлөөтэй тул 2022-2024 онд Эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн Хөвсгөл нуурын зүүн эрэг дагуу Ханх, Хатгал хоорондын 180 км орчим автозамыг сайжруулах, нуурын ачааллыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах санал гаргасан юм. Саналыг хүлээн авч, ажил хэрэг болгох, тодорхой маршрут, зураглал гарган дараагийн уулзалтад хэлэлцэхээр боллоо.
Цаашид Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, татаж гаргах ажил 2022-2024 онд үргэлжилнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна