Бүгд найрамдах Солонгос улсад амьдардаг Монгол гэр бүлийн сурагч охин сургуулийнхаа дээд ангийн охидод зодуулж, гар хөлийг нь хүлж архи уулгасан гэх ноцтой хэрэг саяхан гарсан. Тэгвэл уг асуудлаар хохирогч охины ээжтэй бид холбогдсон юм.
Хохирогчийн ээж хэлэхдээ
“Манай охиныг 6 цагийн турш зодож, хүчирхийлсэн. Солонгос улсад дээд доод ангийн ялгарал дарамт маш их. Энэ бүхний золиос л миний охин болчихлоо. Анх охин маань гэртээ ирэхгүй удаад байна гэж би цагдаад мэдэгдсэн. Тэгээд хоёр хоног хүлээсний эцэст цагдаа нар холбогдож охиныг оллоо гэсэн. Би уул нь ангийхнаас нь сураглаж асуугаад тэр охидын гэрт очтол “Юу гэж танай охин энд байх юм” гэж хэлээд явуулсан юм. Гэтэл тэднийд охиныг минь зодоод, хүлээд, архи уулгаад байж байсан гэдгийг би сүүлд мэдсэн.
Цагдаа нар охиныг минь оллоо гэх даруйд би очсон. Охиноо аваад гэртээ ирээд маскыг нь авахад хоёр хацар нь хавдсан, бие нь аймшигтай болсон байсан. Тамхи татсан ишээрээ түлж олон цэврүү үсэрсэн, архи уулгаад баахан зодсон хөх няц л болчихсон байсан. Би гайхаад хэн ингэв гэхэд охин маань шоконд орсон учраас юу ч хэлээгүй. Эвийг нь олоод асуутал тухайн охидын талаар ямар нэгэн юм хэлбэл ална гэж сүрдүүлсэн гэдгийг хэлсэн.
Тэгээд би цагдаа нарт очоод ийм зүйл болсон байна. Охиныг минь эрэмдэглэсэн байна зэрэг зүйлсийг хэлсэн. Солонгосын цагдаа нар энэ хэргийг авч үзэх нь битгий хэл тоох ч үгүй байсан. Танай охин л ярихгүй юм бол бидэнд хамаагүй гэх мэт. Тиймээс би охиноо хамгаалалтад авна гэж амлан байж бүх зүйлсийг хэлүүлж өнөөдөр энэ хэрэг ил боллоо.
Хамгийн аймшигтай нь охиныг минь зодож, гэмтээж, дарамталж байхдаа тухайн охид утсаараа бичлэг хийж түүнийгээ 5000 воноор зарж борлуулж байсан нь аймшигтай. Ийм том нотолгоо байхад хүртэл Солонгосын цагдаа тоохгүй байсан нь ч бас аймшигтай байсан. Би чинь хүний ээж х үн шүү дээ. Охиныг минь ийм болгочихоод өнөөдөр хүртэл дарамтлаад байхад яаж чимээгүй байхав дээ гэж хэлсэн юм.
Уг асуудалтай холбогдуулан БНСУ-д суугаа Монгол Улсын элчин сайдын яамтай холбогдоход “ Бид энэ талаар судалж, охиныг болон гэр бүлийн төлөө бүхий л чадлаараа ажиллж байгаа” гэх мэдээллийг өгсөн. Харин энэ асуудалд Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Манайд энэ талаар огт мэдээлэл ирээгүй. БНСУ-д суугаа элчин сайдаас тодруулаад хариу өгье” гэсэн юм.
Үнэхээр л хүний газар Монгол хүүхдийг хэрцгийгээр зодож, дарамтлаж, насан туршид нь арилахгүй толбо үлдээж байхад төрийн болон холбогдох хүний эрхийн байгууллагууд ажиллахгүй байгаа нь харамсалтай бас ичгүүртэй байна. Яг одоогийн байдлаар Монгол охиныг Монголын элчин сайдын яам, холбогдох хүний эрхийн байгууллага зэрэг хамгаалахгүй Солонгос улсын цагдаагийн газар хамгаалж байгаа.
Элчин сайд гэдэг улс төрийн амьдрал нь дуусаж, амралтаа эдлэх хүмүүсийн сувилал гэдгийн тод жишээ энэ болов уу. Мөн хүний эрхийн байгууллага ч гэсэн Монгол хүүхэд хүний нутагт 2 хоног зодуулаад, хүчирхийлэлд өртөж явж байхад чимээгүй байж байгаа нь Монголын төрийн байгууллага хэр ур чадваргүй, сэтгэлгүй хүмүүс ажилладаг гэдгийн тод жишээ болох биз ээ.
Энэ талаар бид цаашид мэдээлэх болно. Мөн холбогдох төрийн болон төрийн бус байгууллагыг тухайн Монгол охины төлөө сэтгэл зүрхээ гарган ажиллахыг уриалж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.123.215
Uneheer doromjilj chadaj bnaaadaaaa Mongol ulsiiig
Хариулах103.229.123.215
Novsh gj buur arai ch deee Mongol gdg uls yg ymr humuus orshon togtnood bgan beee. Ymr hultsengui ym beeee. Mongolchuudaaa bosmoor bnaaaaa. Hariutslaga nehdeggui irged iim l yolgoit bgam daaa
Хариулах59.153.114.245
Элчин ч гэж дээ . Хүний үнэр ч байхгүй зүгээр л хүн дүрснүүд ... / Ёс суртахууны хэм хэмжээг хүндэтггэнэ үү / ч гэх шиг жинхэнэ ёс суртахуунгүй хүмүүс чинь дээдчүүд юм биш үү ???!!!
Хариулах64.119.24.85
Солонгос гадуурхалт ихтэй.
Хариулах