Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн санаачилгаар иргэндээ ээлтэй тохижилтын ажлууд эхнээсээ ашиглалтад орсоор байна.
Тухайлбал, олон нийтийн амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх эрүүл, эко орчныг нэмэх зорилготой байгуулагдсан
7.2 км үргэлжлэх унадаг дугуйн зам, иргэдийн амарч суух амралтын талбай, сандал, сүүдрэвч, дугуйн зогсоол, автомашины зогсоол, замын хашлага, гэрэлтүүлэг, камер зэрэг цогц тохижилтын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэлээ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна