Маргаашаас Замын-Үүд, Эрээний боомтоор ачаа бараа хэвийн татагдаж эхлэнэ


Манай улсын хил боомтоор гарах болон орж ирэх бүх ачаа барааг чингэлэгт тээврээр дамжуулан авах Хятад улсын хүсэлтийн дагуу Замын-Үүд боомтод чингэлэг ачиж буулгах талбай бэлтгэн, чингэлэг ачигч калмарыг туршилтанд оруулж эхэллээ. 

Хятад улсын Эрээн боомтын талаас ачаа барааг чингэлгээр татан авах бэлтгэл ажлаа хангах, харилцан туршилт тохиргоо явуулсны дараа ачаа барааг илгээх, татан авах байнгын ажлыг эхлэх юм. Дээрх нөхцөл байдлын улмаас хоёр улсын хилээр ачаа бараа илгээх, татан авах үйл ажиллагаа 2-3 хоногоор хойшилж, энэ сарын 5-наас эхлэхээр болоод байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна