Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр байгуулах нийтийн бие засах газрын концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг зарлаад байна.
Концепц, загвар зураг төслийг дараах 5 байршилд байрлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд шилдэг бүтээлийг тус бүрээр шалгаруулж бүтээл бүрт 3 сая төгрөг буюу нийт 15 сая төгрөгийн шагналын сантай.
Уралдаанд нэг оролцогч хэдэн ч бүтээл ирүүлэх боломжтой. Уралдаанд оролцох материалыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10:00 - 16:00 цагийн хооронд Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон, 6 давхрын 609 тоот хаягаар хүлээн авна.
Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 11-315333 утсаар болон www.ubservice.ub.gov.mn сайтаас тодруулна уу.
НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ШИНЭЭР БАЙГУУЛАХ НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗРЫН КОНЦЕПЦ, ЗАГВАР ЗУРАГ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ ДААЛГАВАР
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна