Монгол улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож байна


Монгол улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ард иргэдийн амар тайван аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнд баярын мэндийг өргөн дэвшүүлье.

100 жилийн ойг тохиолдуулан Нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга Р.Сэддорж Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын 27 алба хаагчид магистрийн сургалтын төлбөрийн дэмжлэгийг үзүүлэв. Мөн амжилт бүтээл дүүрэн ажилласан 5 алба хаагчийг аймгийн Засаг даргын "ЖУУХ БИЧИГ"-ээр шагнаж урамшуулав.

МОНГОЛЫН ЦАГДААГИЙН ЯРУУ АЛДАР ҮҮРД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна