Өмнөговь аймгийн “НУТГИЙН ХИШИГ” хөтөлбөрийн хүрээнд хил хамгаалах байгууллагын салбарт хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэж хилийн цэрэг, заставуудад үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулан, шаардлагатай техник төхөөрөмжийг шат дараатай шийдвэрлэн ажиллаж байна. Хилийн заставын харуулыг уналгаар хангах ажлын хүрээнд 0131, 0166 дугаар ангиудад тус бүр 10 ширхэг мотоциклыг аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ЗДТГ-н дарга Ц.Амартөгс, цэргийн штабын дарга Д.Эрдэнэ-баяр нар гардуулж хил хамгаалах үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүллээ.
Мөн Хилийн 0131 дүгээр ангийн штабын өргөтгөл, нохой сургалтын хотхоны нээлтийн үйл ажиллагаа болж тус ангид хугацаат цэргийн алба хаасан цэргүүдэд цол талархлын бичиг гардууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна