Нутгийн хишиг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Залуус”, “Өсөлтийг өрх бүрд” хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аймгийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа билээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд 18-34 насны хувиараа хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзэлтэй залуусын төлөөлөл 17 иргэнд аймгийн Засаг дарга 5.000.000 хүртэл төгрөгийн дэмжлэг олголоо. Эргэн төлөгдөхгүй бөгөөд залуус гарааны бизнесээ хөгжүүлэх маш том боломж болж байгаа юм. Сур суран эдлэл, таван цулын хоол хүнс, гутал засвар, ноён сэврэй хийцийн үнэт эдлэл өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зэрэг төслүүд энэхүү дэмжлэгт багтжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна