НҮБ-ын Тусгай илтгэгчтэй хамтран 2021 оны 11-р сарын 30-аас 12-р сарын 3-ны өдрүүдэд Өмнөговь аймагт дээд хэмжээний айлчлал зохион байгуулж байна

3 цаг 7 минутын өмнө

НҮБ-ын Хүн амын сан нь Монгол Улсын Засгийн Газар, Швейцарийн хамтын ажиллагааны газар (ШХАГ), Европын холбоо (ЕХ) болон Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх НҮБ-ын Тусгай илтгэгчтэй хамтран 2021 оны 11-р сарын 30-аас 12-р сарын 3-ны өдрүүдэд Өмнөговь аймагт дээд хэмжээний айлчлал зохион байгуулж байна.

Энэхүү айлчлал Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр буюу 11 сарын 25-аас Олон улсын хүний эрхийн өдөр буюу 12 сарын 10 хүртэл 16 хоног үргэлжилдэг Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяны үеэр тохиож байна. Энэ нь улс орон даяар бүх хэлбэрийн хүчирхийлэлтэй тэмцэх НҮБ-ын Хүн амын сан болон бусад хөгжлийн түнш байгууллагуудын амлалт, хамтын ажиллагааг бататгаж байгаа явдал юм.
Томилолтын үеэр энэхүү аянд тусгайлан бэлтгэсэн үйл ажиллагаануудыг Өмнөговь аймагт хэрэгжүүлж, орон нутгийн засаг захиргааны ажилтнууд, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбар, хүчний байгууллагуудын мэргэжилтнүүдэд, мөн сурагчдад Бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх сургалт, хүчирхийллийн гэрч болсон тохиолдолд аливаа хүн уг хүчирхийллийг таслан зогсоохын тулд ямар арга хэмжээ авах талаарх сургалтуудыг зохион байгуулна.
___________
UNFPA, in collaboration with the Government of Mongolia, the Swiss Agency for Development and Cooperation (SDC), the European Union and the UN Special Rapporteur (SR) on Violence Against Women is organizing a high-level advocacy field mission to Umnugobi province from 30 Nov to 3 Dec 2021.
The field mission is taking place during the 16 Days of Activism Against Gender-Based Violence, going from International Day for the Elimination of Violence Against Women on 25 November through Human rights Day on 10 December. This mission provides an additional opportunity to reiterate the commitment of UNFPA and development partners in the fight against all forms of violence nationwide.
Activities specifically designed for this campaign will also be carried out in Umnugobi province during the mission, such as a training on Bystander to Action Approach, to give the tools to each individual to intervene and stand up against violence when they witness it, as well as a training on Prevention of Sexual Abuse and Exploitation to the local authorities.
Swiss Cooperation in Mongolia EU Delegation to Mongolia Өмнөговь Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia Монгол Улсын Засгийн газар

  

  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна