Мьянмарын шүүх Аун Сан Су Чид дөрвөн жилийн хорих ял оноожээ


Мьянмарын эрх баригчид Мьянмарын Төрийн зөвлөх асан Аун Сан Су Чид армид хагарал үүсгэсэн, коронавирусээс урьдчилан сэргийлэх журам зөрчсөн хэргээр дөрвөн жилийн хорих ял оноолоо. 

2021 оны хоёрдугаар сарын 1-нд Мьянмарын арми нэг жилийн хугацаатай онц байдал зарлаж, тус улсын ерөнхийлөгч Вин Мин, Төрийн зөвлөлийн гишүүн Аун Сан Су Чи тэргүүтэй удирдагчдыг огцруулсан юм. 

Тухайн үед Ардчиллын төлөөх үндэсний лиг намаас Мьянмарын цэргийн хүчнийхэн тус улсын Гадаад харилцааны сайд, намын тэргүүн Аун Сан Су Чиг баривчилсан талаар мэдээлж байв.

2020 оны арваннэгдүгээр сард  болсон сонгуулийн үр дүнд Ардчиллын төлөөх үндэсний лиг нам засгийн газар байгуулах хэмжээний хангалттай суудал авсан ч цэргийн хүчнийхэн тэднийг санал хураалтыг луйвардсан гэж үзсэн байна.

Мьянмар улсад 2011 оныг хүртэл цэргийн дэглэм ноёрхож байсан бөгөөд Аун Сан Су Чи олон жилийн турш гэрийн хорионд байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна