Монгол Ардын Намын 30 дахь Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Админ
2021/12/07

Монгол Ардын Намын 30 дахь Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

 

Монгол Ардын Нам 30 дахь Их хурлаараа өнгөрсөнд гарсан алдаа оноогоо дэнсэлж, цаашид улс эх орныг хөгжүүлэх томоохон бодлого, зорилтуудаа танилцуулсан. Тухайлбал эдийн засгийг сэргээх “Шинэ сэргэлтийн бодлого”, “Хүний эрхийг хамгаалах”, “Авлигын эсрэг тэмцэх”, “Парламентыг төгөлдөржүүлэх” зэрэг томоохон зорилтуудыг дэвшүүлж Монгол Ардын Намын даргад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлж 99.7 хувиар дэмжиж баталгаажуулсан.

 

Мөн намынхаа зарим дүрэмд өөрчлөлт оруулж, олон нийтэд нээлттэй, технологийн шинэчлэл хийсэн нам байх болно гэдгээ зарласан. Хэдий цар тахлын нөхцөл байдалтай энэ үед иргэдийн амжиргаанаас эхлээд хил гаалийн асуудал хүнд байгаа энэ үед Монгол Ардын Нам Их хурлаа хуралдуулж томоохон шинэчлэлийг хийж байгаа нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 35 нам дунд томоохон ахиц дэвшил гарч байгаа талаар олон нийт сайшаалтай хандаж байна.

 

Тэгвэл 2 дахь өдрөө үргэлжлэн хуралдаж буй Монгол Ардын Намын 30 дахь Их хурал өнөөдөр бага хурлын гишүүдээ сонгохоос гадна, Их хуралд оролцож буй намын төлөөлөгчдийн дуу хоолойг сонсох, шаардлагатай зарим дүрмүүдэд үргэлжлүүлэн өөрчлөлт хийнэ.

 

Дашрамд дуулгахад Монгол Ардын Намын 30 дахь Их Хуралд оролцож буй 1245 төлөөлөгчийн 78 хувь нь магистраас дээш зэрэгтэй залуу, идэр үеийн төлөөлөл байна. Энэ нь тус намын дотоод ардчилал хэрхэн хөгжиж, залуу боловсон хүчнээ хэр дэмждэг нь харагдаж байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна