МАН-ын 30 дугаар Их хурлын талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржын байр суурийг тодрууллаа.
Тэрээр, МАН-ын их хурлын хувьд үеийн үед хатуу ширүүн уур амьсгалтай болдог хамгийн сүүлд 2017 оны 11 сард 29 дүгээр Их хурлаар У.Хүрэлсүхийг намын дарга болох эсэх дээр ширүүхэн зүйлс болсон бол энэ удаагийн хурал албан тушаал, эрх мэдлээс илүүтэйгээр улс эх орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тал дээр олон зүйлсийг ярилцсан хурал болж байна.
30 дугаар хурлаар Л.Оюун-Эрдэнийг намын даргад батламжилсан. Монгол Ардын Нам хүнд хэцүү үед нэгнээ жийхээс илүү дэмжиж, улс төр, засгийн бүхий л эрх мэдлийг өгч залуу үедээ итгэл хүлээлгэлээ.
Энэ их хурлын хувьд үе шилжилтийн цаг дор хийгдэж байгаа нь бас нэг онцлог. Манай намын хувьд залуу үеийнхээ байр суурь үзэл бодлыг хүндэтгэдэг.” гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна