Д.ТОГТОХСҮРЭН: МАН АВИЛГА АЛБАН ТУШААЛД ХОЛБОГДСОН ГИШҮҮДИЙГ ТҮТГЭЛЗҮҮЛНЭ

Админ
2021/12/07

МАН-ын 30 дугаар Их хурлын талаар УИХ дахь МАН-ын  бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

МАН-ын 30 дахь Их хурлаас хэд, хэдэн чухал тогтоол баталлаа.  Тухайлбал, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн илтгэлтэй холбогдуулан намаас томилогдсон албан тушаалтны сахилга хариуцлагыг дээшлүүлэх тогтоол гаргасан. Манай намаас нэр дэвшиж, албан тушаалд ажиллаж байгаа 2000 гаруй хүн бий. Тэдний хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай. Тэдний сахилга, хариуцлагыг дээшлүүлэх үүднээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гишүүдтэй хэрхэн, яаж хариуцлага тооцох вэ гэдэг асуудлыг намын дүрэмд тодорхой болгож тусгасан. Намын дүрмийн өөрчлөлтөөр авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол намын гишүүнээс түдгэлзүүлнэ. Шүүхийн шийдвэрээр ял авсан бол намын гишүүнээс хасагдсанд тооцно. Ингэснээр авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг МАН дүрэмдээ томоохон шинэчлэл хийж чадлаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна