Э.ЭРДЭНЭЖАМЪЯН: МАН ИХ ХУРЛААРАА НИЙГМИЙН ШУДАРГА ЁСЫГ ТОГТООНО

Админ
2021/12/07

МАН-ын 30 дугаар Их хурлын талаар МАН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян байр суурийг тодрууллаа.

Монгол улсад нам үүссэний 100 жилийн ой болж байгаа буюу хаантай харц ардтай байсан нийгмийг халж, намаар дамжуулж ард түмэн эрхээ эдэлдэг ардчилсан нийгэм бий болсоны 100 жилийн ой гэсэн үг.

Удахгүй мөн үндэсэн хууль батлаглсаны 100 жилийн ой болно. Улс төрийн нам бий болж үндсэн хууль батлагдсаны цаад агуулга нь юу гэхээр ард түмний болон хувь хүний эрх, эрх чөлөө гэдэл ойлголт. Өмнө нь өөрийн дураар захирдаг өөрийн дураар хууль гаргадаг зүйл байхгүй ард түмэн дундаасаа төр засгаа гаргана хууль батлана.

Хуулиар төр засгийн эрхийг хязгаарлаж, ард түмний эрхийг хамгаалдаг үүнийг бүгд найрамдах засаглал буюу ардчилсан нийгмийн үндэс юм.

МАХН болон МАН үнэт зүйлсээрээ буюу Социал Демократ үзэл баримтлаллаараа нэгдэж нийтэд түгээн дэлгэрүүлж буй юм. Библи, будда гэх мэт шашинууд ном судаараа үргэлж уншиж буйтай адил улс төрийн намын хувьд хүний эрх, үнэт зүйл, үзэл баримтлалаа байнга л ярьж байх ёстой юм.

Үе хоорондын шударга ёс буюу generation justice дэлхийн улс орнууд түлхүү оруулж ирж байгаа үзэл баримтлал. Энэ бол нийгмийн үе үеийнхий гавъяаг өгж буй зүйл юм. Нийгмийн шударга ёс гэдэг бол нийгмийн бүх үеийг харгалцсан бодлого явуулахыг нийгмийн шударга ёс гэж ойлгож болно. Өнөөдөр байгаа бид бүх баялгыг хамж идээд сайхан амьдрах нь шударга ёс биш өмнө болон ирээдүй үеээ харах ёстой. Үүнийг Социал Демократ үзлийн гол зүйл гэж харж, үе хоорондын шударга ёсны төлөө зүтгэж байна” Гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна