Н.Энхбаяр: Монголын ардын нам, Монгол ардын хувьсгалт нам мандтугай


МАН-ын 30 дахь Их хуралд Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр илтгэл тавилаа.

Тэрээр илтгэлдээ, “Цар тахлын үед амьдралаа залгуулж яваа, тэмцэж байгаа нийт ард түмэндээ гүн талархал илэрхийлье. Энэ зааланд ярьсан болгоноо, тохирсон болгоныг хойшлуулахгүй маргааш шууд ханцуй шамлаад орцгооно шүү. МАН-ын үе үеийн удирдлагууд өөрсдийнхөө амлаж байсан зүйлүүдийг хийж байсан. Монгол Улс дэлхийтэй адилхан олон зүйлийг энэ хөрсөн дээр буулган амьдарч байна. Бид хүний эрх, авилгатай тэмцэх талаар ярьж байна. Бид Монголоо дахиад 100 жил хөгжлийн тусгаар тогтнолыг, эдийн засгийн тусгаар тогтнолыг авчирч чадна хэмээн зориглож энэ ажлыг эхлүүлж байгаа. Монголын ардын нам, Монгол ардын хувьсгалт нам мандтугай. Монгол Улс мандтугай.” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна