Тогонд цохиулж нас барсан алба хаагчийн эхнэр суултаа түр хугацаагаар зогсоожээ


12-р сарын 03-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад цахилгаанд цохиулж амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах … дугаар ангийн алба хаагч Улиастайн тойрог орчимд байршуулсан сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алдсан юм.

Тухайн алба хаагчийн эхнэр нөхрийнх нь үхлийг нуун дарагдуулж буй алба хаагчдыг шалгуулах, нас барсан шалтгааныг үнэн зөвөөр тодруулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн гадна өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн билээ.

Энэхүү харамсалтай үйл явдалтай холбоотойгоор талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл "Миний нөхөр Улиастай орчимд самбарын хулдаас буулгах гэж байгаад мэргэжлийн бус жолоочийн алдаанаас үүдэн шатыг буулгах байтал дээшлүүлж тогны утсанд хүргэснээр нөхрийг маань тогонд цохиулж, амь хохирсон. Нөхрийг маань Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн Д.Эрдэнэбат, захирагч, Ганхөлөг нар албан бус ажилд мэргэжлийн бус жолооч, техникч Ууганбаяртай явуулсан. Гэтэл тэд өөр тайлбар өгч байгаа. Иймээс хэрэг гарах үеийн камерын бичлэгийн олон нийтэд зарлахыг шаардаж, бие давхарч гэсэн амь насаараа дэнчин тавин суулт зарлаж байна" хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл талийгаачийн эхнэр нь түр суултаа зогсоосон талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь хууль хүчний алба хаагчид "Гурав хоногийн хугацаанд дээрх бичлэгийг түүнд үзүүлнэ" хэмээж, суултыг түр хугацаагаар зогсоожээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна