Гаитигийн Кап Хайтьен хотод шатахуун түгээх машин дэлбэрч, 60 гаруй хүн нас баржээ. Мөн хэдэн зуун хүн түлэгдэж 20 орчим байшин шатжээ. Түлэгдсэн хүмүүсийн биеийн байдал хүнд байна. Эмнэлгийн ажилтнууд нас барагсдын тоо нэмэгдэж болзошгүйг анхаарууллаа.
Гэмт хэргийн бүлэглэлүүд тус улсын шатахуун түгээлтийн ихэнх хэсгийг хяналтдаа авсны улмаас шатахууны хомсдолд ороод буй. Иймд хүмүүс асгарсан түлшийг цуглуулах гэж байгаад олноороо түлэгдэж гэмтжээ.
Гаити улсын Ерөнхий сайд Ариэль Хенри дэлбэрэлтийн улмаас нас барсан иргэдэд эмгэнэл илэрхийлж гурван өдрийн гашуудал зарлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна