Ж.Одгэрэл: Хүүгийнхээ амийг нэхэх байх гэтэл тэр гэр бүлийнхэн намайг муулсаар байна


Энэ сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Онцгой байдлын албаны Гал түймэр унтраах 63 дугаар ангийн алба хаагч М “Гал алдвал амиа алдана” гэсэн сэрэмжлүүлэх самбарыг буулгах гэж байгаад өндөр хүчдэлд цохиулж амь насаа алдсан.

Талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл нөхрийнхөө амиа алдсантай холбогдуулан суулт зарлаж “Манай нөхөр хурган дарга нарын зараалд явж байгаад амь эрсэдсэн юм. Нөхөр маань саваагүйтэж яваад тогонд цохиулж нас бараагүй. Нэр төрийг нь сэргээж өг” хэмээх агуулгатай байв. Харин талийгаачийн ар гэрийнхэн аав, ээж, дүү нар нь хэвлэлийн хурал зарлан Ж.Одгэрэлийг “Хүүгийн маань эхнэр биш, танихгүй” гэх зэргээр мэдэгдэл хийв.

Үүний дараагаар Ж.Одгэрэл хэвлэлийн хурал зарлан сэтгүүлчдэд мэдэгдэл өгөв. Тэрбээр “Нөхрийн маань гэрийнхэн намайг харж байгаагүй гэж ярьж байгаа. Талийгч болсны дараа гэр бүлээс нь нүүрээ буруулчихлаа. Нөхрийн маань ах над руу зогсоо зайгүй залгаад дарамталж байна. Надаас хувцас хунарыг нь нэхээд байгаа ч би өгөөгүй. Гэрийнхэн нь хэлэхдээ нөхрийн маань амьд сэрүүндээ зүүж байсан одон медалиудыг нь намайг булааж авсан гэдэг худал мэдээлэл гаргаад байна.

Өнөөдөр уйлаад мэдэгдэл хийсэн охин дүү нь над руу халдаж аяга, шаазан авч шидсэн. Хэвлэлийн хурлаар хүүгийнхээ амийг онцгой байдлын газраас нэхэх болов уу гэж горьдож байсан ч намайг муулж ярьсаар байгаад таарлаа. Гэхдээ миний өмнөх амьдрал огт хамаагүй. Би нөхөртэйгөө амьдраад жил гаран болж байгаа. Анхны нөхрөөсөө салаад хоёр жил гаран болж буй” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна