АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан тэргүүтэй компанийн удирдлагууд цар тахлын хүнд хэцүү цаг үед бүх ажилтандаа 1,000,000 төгрөгийн урамшуулал олгохоо мэдэгджээ.
АПУ, СББ нийлээд 2200 гаруй ажилтантай.
АПУ ХК нь 1924 онд байгуулагдсан Монгол Улсын хүнсний ууган үйлдвэрийн нэг бөгөөд 1992 онд Засгийн газрын шийдвэрээр хувьцаат компани болж өөрчлөгдөн, 2001 бүрэн хувьчлагдсан. Улмаар 2021 оны наймдугаар сард Монголын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй, нээлттэй, хувьцаат компаниудаас АПУ ХК анхны нэг их наяд төгрөгийн үнэлгээтэй олон нийтийн компани болсон билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна