Бага насны хүүхдүүд дээврээс үсэрч, амиа хорлохыг завдсан хэрэг 18:00 цагийн үед гарчээ. Тус хэргийн талаар Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтнээс тодрууллаа. Тэрбээр “Манай аврах ангийнхан газар дээр нь ажиллаж байгаа. Надад албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Урьдчилсан байдлаар Баянгол дүүргийн “Бичил” хорооллын нутаг дэвсгэрт байрлах есөн давхар орон сууцны дээврээс 8-9 дүгээр ангийн гурван хүүхэд үсэрч, амиа хорлохыг завдсан. Хоёр эмэгтэй, нэг эрэгтэй байснаас нэг охиныг буулгаж, үсэрсэн хоёр хүүхдийг ГССҮТ-д хүргэсэн. Нэг гэрийн хүүхдүүд мөн эсэхийг хэлж мэдэхгүй байна”гэлээ. Харин цагдаа нар хамгаалалт авч ажилласан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.21.68
Zail
Хариулах