БНХАУ-ын 75 иргэн явган хил гарах гэж оролджээ


Монгол Улсад ажилладаг 75 хятад иргэн явганаар хил гарах гэж оролджээ.

Тодруулбал, Дорноговийн Сайншанд сумын төвд барилгын ажил гүйцэтгэж байсан БНХАУ-ын 75 иргэн “Энэ оны 10, 11-р сарын цалинг өгөхгүй байгаа тул нутаг буцна” гэх шаардлагыг тавьж, тус кемпээс гарч хилийн чиглэлд явганаар алхсан байна.

Тэдний 30 иргэн нь буцаж, бусад нь цаашаа үргэлжлүүлэн явах үед тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид очиж зогсоон, шаардлага тавин ажиллаж байгаа аж. Тухайн иргэд цагдаагийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч маргаан дэгдээд байгаа юм байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.104
    2021/12/22

    НАМ ДАРААЧ ЖУХААНУУДЫГ ДАВАРЦАН БАЙНА ШДЭЭ.

    Хариулах
    • 202.21.107.84
      2021/12/23

      solior