Сүүлийн 24 цагт 328 хүнээс Ковид-19 халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 119 нь Улаанбаатар хотод, 84 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 125 тохиолдол бүртгэгджээ.
Үүнээс 125 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байгаа юм. Энэ талаар яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Өчигдөр Суданаас 241 энхийг сахиулагч ирсэн. Тэднээс шинжилгээ авахад тал нь буюу 120 хүнээс халдвар илэрсэн. Бусад таван хүн нь өөр нислэгээр ирсэн энгийн иргэд. Одоогоор омикрон илрээгүй, дельта болон альфа хувилбарууд илэрсэн" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна