Архангай аймгийн төвөөс баруун хойд зүгт 220 км, Цэцэрлэг сумын Чулуутын голын мөс цөмөрч, “Лексус-570” загварын суудлын автомашин усанд живсэн тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ.
Энэ талаарх дуудлагыг арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 21:15 цагт өгсөн байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид болон ар гэрийнхэн нь 07:46 цагт очиж, голын мөсөнд цөмөрсөн машиныг 8 цаг 34 минут ажиллаж татан гаргажээ. Жолооч болон дөрвөн зорчигч эсэн мэнд гарсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна